АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН 5 ИХ ЭМЧ, 1 ЭМНЭЛГИЙН ДУНД МЭРГЭЖИЛТЭНГ МАГИСТРТ СУРГАНА
Сэлэнгэ аймаг АШУҮИС-тай хамтран ажиллах хамтын ажиллагааны хүрээнд шаардлагатай эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, одоогийн байгаа боловсон хүчнээ мэргэшүүлэн сургах ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.
Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийг ажлын байрнаасаа хөгжиж, сурах боломжийг бүрдүүлэх үүднээс эхний ээлжинд аймгийн Нэгдсэн эмнэлгийн 5 их эмч, 1 эмнэлгийн дунд мэргэжилтний сургалтын төлбөрийг аймаг хариуцан магистрт сургахаар боллоо.
Мэдлэгтэй, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх нь бидний эрхэм зорилго гэдгийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж тэмдэглэн хэллээ.