“ХАРИЛЦААНЫ ҮНЭ ЦЭНЭ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хувь хүний ёс зүйн төлөвшил, хөгжил, эрүүл мэнд, амьдрах ухаанд хөрөнгө оруулалт хийх, харилцааны үнэ цэнийг нэмэгдүүлэх үндсэн зорилгын дор аймгийн ЗДТГ-аас амьдрах ухаан сэтгэл зүйн “ЭНЕРГИ АРИУСАХУЙ” төвтэй хамтран албан хаагчдын дунд “Харилцааны үнэ цэнэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг тус төвийн тэргүүн, гэр бүл судлаач, сэтгэлзүйч, МУБИС-ийн хүндэт профессор Ц.Оюунбадам удирдан зохион байгууллаа.