ТӨРИЙН САНГИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, цахим шилжилтийн бодлого, зорилттой уялдуулан төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үндсэн зорилтын хүрээнд төрийн сангийн цахимжуулалтыг үе шаттай нэвтрүүлж байгаа.
Төсвийн байгууллагын төлбөр тооцоог бүрэн автоматжуулах, нягтлан бодогчдын ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, зайнаас ажиллах боломжийг олгох үүднээс төрийн сангийн төлбөр тооцооны цахим системийг хөгжүүлж нэвтрүүлэхтэй холбоотой сургалтыг 2022 онд Сангийн яамнаас үе шаттайгаар зохион байгуулж байгаагийн нэг өнөөдөр Сэлэнгэ аймагт явагдаж байна.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас баримталж буй төсвийн шинэчлэлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэн, төсвийн сахилга батыг чанд сахин ажиллах, түүнд хяналт тавьж хэрэгжүүлэх гол хүмүүс бол нягтлан бодогчид. Та бүхэн санхүүгийн зөрчил дутагдал гаргахгүй, мэдлэг чадвараа тогтмол дээшлүүлж, Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжлийн төлөө санаачлагатай, манлайлан ажиллаж, Төрийн сангийн цахим шилжилтэд түүчээлэн оролцоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Сургалтад аймгийн хэмжээний төр төсвийн байгууллагуудын 1, 2 дугаар гарын үсэг зурдаг эрх бүхий албан тушаалтнууд хамрагдаж байна.
Сургалт маргааш үргэлжлэн явагдана.