ДАСГАЛЖУУЛАГЧ Д.ЭНХБАТ "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-ААР ЭНГЭРЭЭ ГОЁЛОО

Сэлэнгэ аймгийн хүүхэд залуучуудыг бөхийн спортоор хичээллэхэд өөрийн хувь нэмрээ оруулан зүтгэж яваа Д.Энхбат багш төр түмэндээ хөдөлмөрөө үнэлүүлж "Хөдөлмөрийн хүндэт медаль"-аар энгэрээ гоёлоо.

Шагналыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог гардуулан өглөө.

МУГТ Д.Оюунболд агсны гарын шавь нарын нэг тэрээр хүүхэд багачуудыг бөхийн спортод хайртай болгох үйл хэрэгт 19 жил зүтгэн яваа дасгалжуулагч билээ.

Сэлэнгийнхэн төдийгүй спортынхон "Поодоо" гэж дууддаг дасгалжуулагч багшдаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.