"БИДНИЙ БАХАРХАЛ" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлагаар Хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх "Бидний бахархал" төслийн хүрээнд "Монгол хурандаа нийгэмлэгээс Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад лeкц танилцуулга хийлээ.
"Монгол хурандаа нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улсын гавъяат багш, доктор профессор хурандаа Ч.Баатар уулзалтыг нээж, Бэлтгэл хурандаа Л.Амарсайхан "Эх оронч үзэл, түүний төлөвшил" Эх орончдын баатарлаг үйлс, уламжлал, Бэлтгэл хурандаа Мөнхбат Тусгаар тогтнол-эрх чөлөөний үнэ цэнэ судвээр видео танилцуулгатай лекц уншиж, Монгол цэргийн музейн ажилтан бэлтгэл дэд хурандаа Л.Гантөмөр "Түүх өгүүлэхэй " үзэсгэлэнг дэлгэн үзүүлж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин Ахлах ахлагч Б.Гончиг, ахлагч Г.Доржханд нар ая дууны мялаалга өргөлөө.