АРХИВЫН АЛБА ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 95 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад орчин цагийн Архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна.
Сэлэнгэ аймгийн Төрийн архивын хамт олон төр, захиргааны байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтнуудын дунд ажил мэргэжлийн уралдаан, спортын тэмцээн зохион байгуулан тэмдэглэлт баяраа өнгөрүүллээ.
Ажил мэргэжлийн уралдаан батлагдсан удирдамжийн дагуу эрх зүй, монгол бичиг, архив гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд төр, төсвийн 14 байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнууд оролцсон байна.
Нийт архивчиддаа баярын мэнд хүргэе.