АЙМГИЙН ИТХ-ЫН XIII ХУРАЛДААН ЯВАГДАЖ БАЙНА
2022 оны 12-р сарын 05-ны энэ өдөр аймгийн ИТХ-ын 13 дугаар хуралдаан хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ удаагийн хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа эрүүл мэндийн шалтгааны улмаас удирдан явуулах боломжгүй болж түүний санал болгосноор Төлөөлөгч А.Дашбат даргалан хуралдуулж байна.
Хурлаар төлөөлөгчид:
-Аймгийн 2023 оны төсвийн төсөл
-Сэлэнгэ аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл
-2023 онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэнэ.