ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА
Маргааш буюу 12-р сарын 03-ны Бямба гарагт хэлтэс агентлагуудын төрийн албан хаагчдын дунд зохион байгуулагдаж байгаа аймгийн Засаг даргын нэрэмжит спортын тэмцээний волейбол, сагсан бөмбөгийн шигшээ тоглолт Спортын ордонд явагдана.
Тоглолт өглөө 09:00 цагаас волейболын тэмцээнээр эхэлнэ.
Мөн 3-ын шидэлт, усан сэлэлт, ажлын байрны дасгалын тэмцээн уралдаан явагдах тул та бүхэн сонирхон үзээрэй.