УЛСЫН НАЧИН Н.БАЯРБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ
“Хөдөлмөрийн үр шимийн баяр 2022” арга хэмжээ буюу Сэлэнгэ аймгийн ургацын баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаанд Улс, аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Улсын начин Наранцогтын Баярбаатар түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Улсын заан Цэдэнбазарын Одбаяр үзүүрлэн, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын харьяат Аймгийн Хурц арслан Даваадоржийн Төрболд, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат аймгийн Арслан Эльбусын Бат-эрдэнэ нар шөвгөрлөө.