“ХӨДӨЛМӨРИЙН ҮР ШИМИЙН БАЯР-2022” АРГА ХЭМЖЭЭНИЙ ШИЛДГҮҮД

“Хөдөлмөрийн үр шимийн баяр-2022” арга хэмжээ буюу Сэлэнгэ ургацын баяр амжилттай зохион байгуулагдлаа.

Манай аймгийн тариаланчид Улсын хэрэгцээт үр тарианы 50, төмс, хүнсний ногооны 29 хувийг дангаараа нийлүүлж хүн ардаа хүнсээр хангах ариун үйлсэд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож явна.

“Хөдөлмөрийн үр шимийн баяр-2022” арга хэмжээ буюу Сэлэнгэ ургацын баярын:

-Газар тариалангийн салбарын үйлдвэрлэлээр тэргүүлэгч сумаар Ерөө сум

-Нэгж га талбайгаас хамгийн их улаанбуудай хураан авсан аж ахуйн нэгжээр Ерөө сумын "Ачит Оргил" ХХК

-Газар тариалангийн салбарт шинэ техник, технологид хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжээр Цагааннуур сумын "Сэлэнгэ Тариа" ХХК

-Нэгж га талбайгаас хамгийн их төмсний ургац хураасан аж ахуйн нэгжээр Мандал сумын "Эрдэнэ Энх Трейд" ХХК

-Нэгж га талбайгаас хамгийн их хүнсний ногооны ургац хураасан ногоочноор Мандал сумын ногоочин А.Гантулга

-Хамгийн их жимс жимсгэнэ тариалсан аж ахуйн нэгжээр Зүүнбүрэн сумын "Хаан жимс" ХХК

-Эрт ургацын ногоогоор хамгийн их борлуулалт хийсэн ногоочноор Орхон сумын "Их өнгөт Трейд" ХХК

-Газар тариалангийн салбарын шилдэг механикжуулагчаар Цагааннуур сумын "Ургацын Хишиг" ХХК-ийн механикжуулагч Б.Баттулга

-Шилдэг хүлэмжийн аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжээр Баянгол сумын "Бялхам Ивээл" ХХК

-Жимсний суулгац тариалалт нэмэгдүүлж хамгийн их борлуулалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжээр Баянгол сумын "Гурван Сээр" ХХК тус тус шалгарлаа.