2022 ОНЫ ХОЁРДУГААР ЭЭЛЖИД ТАТАГДАН ИРСЭН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ЦЭРГИЙН ТАНГАРГАА ӨРГӨЛӨӨ
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр ХЦ-ийн 0243, 0101 дүгээр ангиудад 2022 оны хоёрдугаар ээлжид татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид цэргийн тангаргаа өргөлөө.
Тусгаар Монгол Улсынхаа торгон хилийн манаанд зогсох цог жавхаа дүүрэн залуусдаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн яруу алдар үүрд мандан бадраг.