АЙМГИЙН НЭГДСЭН МУЗЕЙД ДЭЛГЭГДСЭН ТҮҮХЭН ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЭЖ СОНИРХООРОЙ
Аймгийн Нэгдсэн Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ардын хувьсгалтай холбоотой Монголын нэртэй зураачдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.
"Хувьсгал мандсан өглөө" нэртэй энэхүү үзэсгэлэнг Нэгдсэн Музейн дарга М.Баярбаатар албан ёсоор нээж, нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог болон ардын хувьсгалын партизаны үр сад, хил хамгаалах байгууллагын алба хаагчдын төлөөлөл оролцож, түүхэн гэрэл зургуудыг үзэж сонирхлоо.
Уран зургийн бүтээл 11-р сарын 25-30-ны хооронд аймгийн нэгдсэн Музейд дэлгэгдэж байгаа тул та бүхэн сонирхон саатаарай.