АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ СПОРТЫН ТЭМЦЭЭН ЭНЭ ЖИЛ 2 ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Аймгийн Засаг даргын нэрэмжит спортын тэмцээн энэ жил 2 үе шаттайгаар зохион байгуулагдана.
Тэмцээний эхний үе аймгийн Засаг даргын дэргэх хэлтэс, агентлагуудын төрийн албан хаагчдын дундах тэмцээнээр өнөөдөр эхэллээ. Албан хаагчид спортын 7 төрлөөр өрсөлдөх юм.
Харин сумдын төрийн албан хаагчдын дундах тэмцээнийг сумдын санал хүсэлтийг үндэслэн хавар зохион байгуулахаар төлөвлөөд байна.