“СЭЛЭНГИЙН ДОЛГИО”, "МӨНГӨН ХАРАА" ЧУУЛГЫН УРАН БҮТЭЭЛЧИД ТӨВ, ОРОН НУТГИЙН МЭРГЭЖЛИЙН ЧУУЛГУУДЫН УРАЛДААНТ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Монгол Улсын Соёлын яамны дэмжлэгтэйгээр, Монголын урлагийн ажилтны холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн "ШИЛДЭГ БҮТЭЭЛ - ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧ" төв, орон нутгийн мэргэжлийн чуулгуудын уралдаант наадам энэ сарын 11-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт мэргэжлийн 8 чуулгын 400 гаруй уран бүтээлчид оролцож 10 номинацид авьяас ур чадвараараа хүч сорин өрсөлджээ.

АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулга Зохиолч найруулагч С.Баярсайханы зохиол найруулга “Эрх чөлөөний цаана” мюзикл жүжгээр амжилттай оролцож тус чуулгын уран бүтээлчид:

-Шилдэг найруулагч номинаци төрөлд 1-р байр - Зохиолч найруулагч МУСТА С.Баярсайхан

-Шилдэг зураач номинаци төрөлд 2-р байр - МУСТА Зураач Б.Сайханбаяр

-Шилдэг бүжиг дэглээч номинаци төрөлд 3-р байр - АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүжиг дэглээч, найруулагч МУСТА Э.Ганзориг тус тус шалгарлаа.

Мөнгөн Хараа Дуу Бүжгийн чуулга хөгжмийн зохиолч Х.АЛТАНГЭРЭЛИЙН “ ГАНЦ ЦАГААН ШУВУУ МОНО ДУУРЬ“-аар амжилттай оролцон

-Шилдэг ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ номинаци төрөлд 2-р байр - ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ МУСТА Х.Алтэнгэрэл

-Шилдэг зураач номинаци төрөлд 2-р байр - МУСТА Зураач Б.Мөнхбат

-Шилдэг Гоцлол дуучин номинаци төрөлд 2-р байр - Мөнгөн Хараа ” чуулгын гоцлол дуучин , уран сайхны удирдагч МУСТА Л.Мөнхнаран нар шалгарлаа.

Нутаг орныхоо нэр хүндийг өндөрт өргөх үүргээ амжилттай биелүүлж, олон өдөр, олон цагийн хөдөлмөрөө үнэлүүлж чадсан нийт уран бүтээлчиддээ халуун баяр хүргэе.

Уран бүтээлчдийн зүгээс энэхүү уралдаан тэмцээнд явахад гүн туслалцаа үзүүлсэн аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийллээ.