СҮХБААТАР СУМЫН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЗАЛУУСЫН ТӨЛӨӨЛӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗЛАА
Сүхбаатар сумын Залуучуудын холбооны залуусын төлөөлөл аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржтой уулзаж санал солилцлоо. Тэрээр аймгийн даргын ажлаа аваад хамгийн түрүүнд хийгдэж байгаа ажил бол халаалт дулааны асуудал гэдгийг онцлон тэмдэглээд аймгийн төвийн халдаггүй гэгддэг байруудыг халааж, Сүхбаатар сумыг “тень”-ээс салгах зорилт тавин ажиллаж байгаагаа тодотголоо.
Мөн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудаасаа танилцуулаад залуучуудынхаа санал санаачлагыг бүх тал дээр дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.