ТОДРУУЛГА
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс татан буулгах шийдвэрийг гаргасан.
МХЕГ-ыг татан буулгаж, хяналтын үйл ажиллагааг салбарын яамдад хариуцуулахаар болсонтой холбогдуулан аймгийн МХГ-ын 34 албан хаагч харьяа 7 байгууллагад шилжиж байна.