БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРАА КОМПЬЮТЕР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАНА
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сүхбаатар сумын 8 багийн Засаг дарга нарыг хүлээн авч уулзан аймаг орон нутагт хийгдэж байгаа ажлаа танилцуулж, санал хүсэлтийг нь сонслоо.
Манай аймгийн хэмжээнд 17 сум 6 тосгонд нийт 57 багийн Засаг дарга ажилладаг. Төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болж иргэдтэй хамгийн ойр ажилладаг, суурь мэдээллүүдийг нэгтгэж байдаг онцлог ажилтай хүмүүс бол багийн дарга нар.
Аймгийн Засаг даргын зүгээс нийт багийн дарга нарынхаа ажиллах нөхцлийг нь сайжруулж ирэх оны 1 дүгээр улиралд багтаан компьютер тоног төхөөрөмжөөр хангахаар болоод байгаа юм.