СЭЛЭНГЭ НУТГИЙН ХҮЧТЭН ЧАНСАА ӨНДӨР БӨХЧҮҮДИЙГ ӨНГӨЛЛӨӨ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Монгол улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны ТҮРҮҮ БӨХӨӨР МОНГОЛ УЛСЫН ХҮЧИТ АРСЛАН Б.ОРХОНБАЯР тодорлоо.
Улсын Арслан цол хүртсэнээс хойш анхны томоохон барилдаандаа ийнхүү амжилттай оролцож Сэлэнгэ нутгийн анхны цомын эзэн болж байгаа хүчит арсландаа халуун баяр хүргэж дараа дараагийн барилдаанд нь амжилт хүсье.