ЦЭРГИЙН БҮРТГЭЛДЭЭ ХАМРАГДААРАЙ

Цэргийн бүртгэл 2023 оны 01 дүгээр сарын 04-нөөс 20-ны хооронд emongolia.mn-ээр явагдана.

Анхны жил буюу 18 нас хүрсэн иргэд баг хороон дээрээ очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгээд emongolia.mn-д бүртгүүлэх бол дэвтрээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал харьяа дүүрэг хороон дээрээ очиж үүрэгтний үнэмлэхээ нээлгэн, бүртгүүлнэ.

Харьяа дүүргээсээ хол, гадаад, дотоодод ажлаар яваа иргэд emongolia-гаар бүртгэлээ хийлгэх боломжтой.

Мөн энэ жилээс emongolia.mn-ээр бүртгүүлсэн иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх дээр заавал тэмдэг даруулах шаардлагагүй.

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

-Иргэний үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэх

-Ажлын газрын үнэмлэх

-Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ширхэг

 

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

-Дээд офицер /Генерал/- 65 нас

-Ахлах офицер -60 нас

-Дунд офицер, ахлагч -55 нас

-Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.