АЙМГИЙН ЗДТГ-ЫН ДАРГА Ө.СУВДААГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУГАНТ ТОСГОНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд 2 дахь өдрөө сумдад ажиллаж байна.
Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн удирдамжийн хүрээнд тусгагдсан ажлуудтай нэг бүрчлэн танилцаж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа юм.
Сумдад тухай бүр дүнгийн хурлыг хийж үүрэг чиглэлийг өгч байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Ерөө сумын Бугант тосгонд ажиллаж байна.