АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХБТХОХ-ИЙН ДАРГА Я.МӨРӨНГӨӨР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ТҮНХЭЛ ТОСГОНД АЖИЛЛАЖ БАЙНА
Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд 2 дахь өдрөө сумдад ажиллаж байна.
Ажлын хэсгийн баг бүрэлдэхүүн удирдамжийн хүрээнд тусгагдсан ажлуудтай нэг бүрчлэн танилцаж, ард иргэдийн санал хүсэлтийг сонсон, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон нутагт ажиллаж байгаа юм.
Сумдад тухай бүр дүнгийн хурлыг хийж үүрэг чиглэлийг өгч байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөнгөөр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Мандал сумын Түнхэл тосгонд ажиллаж байна.