МАНДАЛ СУМАНД АЖИЛЛАСАН АЖЛЫН ХЭСГИЙН ДҮНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгүүд төр төсвийн байгууллагуудын ажил сайжруулах зорилгын хүрээнд орон нутагт ажиллаж байгаа.
Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Я.Мөрөнгөөр ахлуулсан ажлын хэсэг Мандал суманд 01 дүгээр сарын 03-наас 05-ны өдрүүдэд ажиллалаа.
Ажлын хэсэг:
*Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн,
*Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, албан хаагчдын ажлын сахилга хариуцлага,
*Төрийн үйлчилгээний ил тод шуурхай байдал,
*Өвөлжилтийн нөхцөл байдал үнэлэлт дүгнэлт,
*Тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх чиглэлд ажиллаж, алба хаагчдыг мэргэжил арга зүйн заавар зөвлөгөөгөөр хангаж ажилласан байна.
Дүнгийн хуралд сумын төр төсвийн байгууллагуудын дарга удирдлагууд болон төрийн албан хаагчдыг хамруулан хяналт шалгалтын ажлын явц, авч хэрэгжүүлсэн шийдвэрүүд болон үр дүнг танилцуулжээ.