НЭГДСЭН АЖЛЫН ХЭСЭГ СҮХБААТАР СУМАНД 2 ДАХЬ ӨДРӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас баримтлан ажиллаж буй бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сум, орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа, төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүн, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, албан хаагчдын ажлын сахилга хариуцлага, төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилд үнэлэлт дүгнэлт өгч, мэргэшил арга зүйн зөвлөгөө өгөх, тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж ажил сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон 6 ажлын хэсэг аймгийн төв Сүхбаатар суманд 2 дахь өдрөө ажиллаж байна.
Баг бүрэлдэхүүн одоо Сүхбаатар сумын ЗДТГ дээр ажиллаж эхэллээ.