2023 ОНД СЭЛЭНГЭ АЙМАГ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ТЭРГҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙГЭЭР ОРОЛЦОНО

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Монгол Улсын Засгийн газрын сайд нартай 2023 онд хамтран ажиллах гэрээг 01 дүгээр сарын 12-ны өдөр байгууллаа.

Манай аймаг өөрийн хөрс шороонд тарьж ургуулсан тариа будааны үр шимээр улсаа хүнсээр хангах эрхэм үүргийг хүлээхийн зэрэгцээ 21 аймагтаа тарьц суулгац нийлүүлж цөлжилтийн эсрэг хувь нэмрээ оруулах, нийслэл хотын хэт төвлөрлийг бууруулж хот хөдөөгийн хөгжлийн зохистой тэнцвэрийг хангах зэрэг олон салбар чиглэлд голлох үүрэгтэйгээр оролцоно.