ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрдөө үнэлэгдэж, салбартаа үр бүтээлтэй ажилласан Сүхбаатар сумын иргэн Лавдангийн ТӨМӨРБААТАРЫГ "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор, Дүмбэнгийн БҮРЭНЖЭЭГ "Алтан гадас" одонгоор шагнасныг XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан Туулай жилийн шинийн нэгний энэ өглөө аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гардуулан өглөө.
Хоёр буурайдаа халуун баяр хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.