ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ИРГЭНИЙГ ӨРГӨӨ ЦАГААН ГЭРТЭЙ БОЛГОЛОО
Өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал суманд ажиллах үеэрээ гал түймрийн улмаас орон гэргүй болсон Минжийн хангайн 7 дугаар багийн иргэн С.Эвлэлд 5 ханатай гэрийг хүлээлгэн өглөө.
Ийнхүү сар шинийн өмнө аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэн нэгэн өрхийг өргөө цагаан гэртэй болголоо.