СУМДЫН ОПЕРАТОРУУДЫГ ЧАДАВХЖУУЛЛАА

4 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн ЗДТГ-аас Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia академитай хамтран иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх 17 сумын операторуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтын хүрээнд операторууд:

-Хувь хүний хөгжил, суурь ур чадвар

-Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын журам

-Цахим хөгжлийн багц хууль

-Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр үйлчилгээ үзүүлэхэд тулгарч болох бэрхшээл, шийдвэрлэх арга зам

-Мэдээллийн аюулгүй байдал

-E-mongolia аппликейшн ашиглах заавар сэдвийн хүрээнд шинэ мэдлэг мэдээллийг авлаа.

Сургагч багшаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын сургалт, хөгжлийн хэлтсийн дарга Т.Гантуяа, аймаг хариуцсан мэргэжилтэн Б.Анхбаяр, багш О.Билгүүн, E-Mongolia академийн процесс аналист Б.Мөнхтулга, төслийн менежер Б.Батзул нар ажиллалаа.