200 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЭЖ БАЙНА
"Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат шинэ сэргэлтийн бодлого" сургалт манай аймагт эхэллээ.
Сургагч багшаар Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, Монгол Улсын ЗГХЭГ-ын шинжээч Г.Золбаяр, Удирдлагын академийн улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга, Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн ахлах багш М.Досымбек нар ажиллаж байна.
3 өдрийн хугацаанд зохион байгуулагдах энэ удаагийн сургалтад аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчид, ОНӨААТҮГ-ын дарга, захирлууд зэрэг 200 төлөөлөл оролцож сургагч багшаар бэлтгэгдэнэ.
Сургалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.