ШУУДАН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТО МАШИНЫ ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж аймгийн Шуудангийн Үйлчилгээний газрын үйл ажиллагаа болон Цахим хөгжлийн газрын ХУРДАН үйлчилгээний бэлтгэл ажилтай танилцлаа.

Энэ үеэр шууданчидтай санал бодлоо солилцож, шуудангийн үйлчилгээний үйл ажиллагаанд хамтран ажиллахаа илэрхийлж шууданч О.Халиуныг Мэдээлэл харилцаа холбооны "Хүндэт жуух бичиг"-ээр, нярав А.Батцэцийг аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр тус тус шагналаа.

Засаг даргын зүгээс Шуудангийн үйл ажиллагаа тасралтгүй хурдан шуурхай явж байх учиртайг онцлоод шуудангийн үйлчилгээнд явж байсан эвдрэлтэй машины сэлбэгэнд 3.000.000₮ шийдвэрлэн машиныг хэвийн үйл ажиллагаанд оруулахаар боллоо.