КАЗАХ ИРГЭДДЭЭ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
3 дугаар сарын 22 бол Казах түмний Наурыз буюу Нарны баярын өдөр. Наурызыг 2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргажээ.
Сэлэнгэ аймгийн нийт суурин хүн амын 0.98% буюу 1058 нь Казах угсаатан байгаа бөгөөд Сүхбаатар, Мандал, Ерөө, Жавхлант сумдад ажиллаж хөдөлмөрлөж байна.
Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Ерөө суманд ажиллаж амьдарч байгаа Казах айлд зочлон Наурызын баярын мэнд хүргэж, хүндэтгэл үзүүллээ.