МЭНДЧИЛГЭЭ
Жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр Казах түмний үндэсний баярын өдөр тохиодог. Наурыз буюу Нарны баяр нь Казах түмний өвлийг өнтэй давсны баяр юм. Монгол Улсын нийт хүн амын 3.9 хувийг Казах үндэстэн эзэлдэг бөгөөд Сэлэнгэ, Ховд, Төв аймаг болон Улаанбаатар хотод оршин сууж байна.
Наурызыг 2009 оны есдүгээр сарын 30-нд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний соёлын өвийн материалын бус төрөлд дэлхийн бусад 76 төрлийн хамт бүртгэн авчээ.
2010 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн НҮБ-ын Ерөнхий чуулганы 64 дүгээр хуралдаанаар “Наурызыг Олон улсын өдөр” хэмээн тунхаглаж тогтоол гаргасан байна.
Сэлэнгэ аймгийн нийт суурин хүн амын 0.98% буюу 1058 нь Казах угсаатан байна. Та бүхэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ