САЙХАН СУМЫН ЕБ-ЫН 2 ДУГААР СУРГУУЛИЙН 10А АНГИЙН СУРАГЧ Э.СЭЛЭНГЭСАЙХАН FLEX ХӨТӨЛБӨРИЙН ШАЛГАРУУЛАЛТАД ТЭНЦЛЭЭ

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй ахлах ангийн сурагчдад зориулсан манлайлагч бэлтгэх Олон Улсын Боловсролын FLEX хөтөлбөрийн шалгаруулалтад тэнцсэн Сайхан сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 10а ангийн сурагч Э. Сэлэнгэсайхан, хөтөлбөрийн шалгаруулалтад сурагчаа бэлтгэн амжилттай оролцуулсан англи хэлний багш Л. Энхцэцэг нарт халуун баяр хүргэе.

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт солилцооны хөтөлбөр юм.

Монгол Улсаас жил бүр тус хөтөлбөрт шалгарсан 20 сурагч Америкийн ахлах сургуульд суралцдаг бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд Сэлэнгэ аймгийн Лаборатори 4 дүгээр сургуулийн төгсөгч О.Нандин-Эрдэнэ, Б.Мэндбаяр нар шалгарч хөтөлбөрт хамрагдсан бол 2022-2023 оны хичээлийн жилийн шалгаруулалтад Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 12-р ангийн сурагч А.Бадартөгс тэнцэж энэ хичээлийн жилд АНУ-д суралцаж байна.