16 БАГШ, 32 СУРАГЧ УЛСЫН ТӨРӨЛЖСӨН ОЛИМПИАДЫН 3-ЫН ДАВААНД ОРОЛЦОНО
2022-2023 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын 2-н даваа 3 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд Сүхбаатар сумын ЕБ-ын 1, 2, 3 дугаар сургууль, аймгийн лаборатори 4 дүгээр сургуулиудад амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиадад 13 судлагдахууны нийт 16 ангилалд 465 багш, 39 ангилалд 911 сурагч оролцож 48 багш, 111 сурагч байр эзэлж, 16 багш, 32 сурагч улсын төрөлжсөн олимпиадын 3-ын даваанд оролцохоор боллоо.
Улсын төрөлжсөн олимпиадын 3-н даваанд оролцох багш сурагчдадаа амжилт хүсье.
Олимпиадад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ЗДТГ-ын хамт олонд, хамтран ажилласан сургуулиудын удирдлага, хамт олонд, монгол бичгийн олимпиадыг ивээн тэтгэсэн ахмад багш, зохиолч, сэтгүүлч М.Цээлхаажав агсны үр хүүхдүүд, математикийн олимпиадыг ивээн тэтгэсэн Баянгол сумын ЕБС-ийн математикийн багш БТА Л.Оюунбилэг багштай 2013 оны төгсөгчдөд зохион байгуулагч БШУГ-аас талархал илэрхийллээ.