АЙМГИЙН 33 СУРГУУЛЬ ХИМИ, ФИЗИК, ДИЗАЙН ТЕХНОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны А/60 дугаар тогтоолоор батлагдсан “Сургалтын байгууллага-тоног төхөөрөмж” арга хэмжээний хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалт, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын санаачилга, аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын сургуулийн хими, физик, дизайн технологийн хичээлүүдийн 247 нэр төрлийн 19052 ш хэрэглэгдэхүүнийг 33 сургуульд хүлээлгэн өглөө.