ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙН СУРГАЛТЫН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР СУДАЛГААНЫ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА
Японы Хүүхдийг Ивээх Сангийн зүгээс манай аймагт сургуулийн өмнөх боловсролд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сургалтын орчныг бүрдүүлэхээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор судалгааны ажлыг хийж байна. Тус ажлын хүрээнд төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Оюун, БШУГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Алтантуяа нар Сүхбаатар сумын 6 дугаар цэцэрлэгт ажиллалаа.
Сүхбаатар сумын 6 дугаар цэцэрлэг нь 1992 онд Хүүхдийн сувилал хэмээн байгуулагдаж 30 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд сувиллын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2022 оноос хуучин ТЗ-ын цэцэрлэгийн байранд орж одоогоор 3 бүлгийн 69 хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол болон эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна.