ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХАМТРАН БОЛОВСРУУЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтаар газар зохион байгуулалт, газрын доройтол, биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлтийг харгалзан цөлжилт, бэлчээрийн доройтол хамгийн ихээр явагдаж буй Мандал, Ерөө, Жавхлант сумдад газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хамтран боловсруулах ажлын талаар санал солилцлоо.

 

Зочид НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас хэрэгжүүлж буй Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах /Stream/ төслийн хүрээнд Жавхлант суманд элсний нүүдлийг зогсоож, хөрсний элэгдэл, газрын доройтлыг бууруулах 4.34 га газрыг хамарсан агро-ойн аж ахуйн үйл ажиллагаа болон 60 га хүнсний ногооны талбайг хамгаалах, хамгаалалтын зурвас байгуулах ажлын явцтай танилцлаа. Энэ хүрээнд одоогоор Жавхлант суманд 6000 мод тариад байгаа юм.