НЭГДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГААТ ТЭНЦСЭН ЗАЛУУС ЭХ ОРНЫХОО МАНААНД МОРДЛОО
2023 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар эрүүл мэнд, бие бялдрын хувьд тэнцсэн залуус маань Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдэд хугацаат цэргийн албаа хаахаар өчигдөр орой орон нутгаасаа мордлоо. Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын хамт олон үдэн гаргалтын үйл ажиллагааг зохион байгуулан явуулав. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, цэргийн албаа нэр төртэй хаагаад ирэхийг нийт залуустаа хүсье.
Монгол цэргийн яруу алдар бадартугай.