ЦЭРЭГ-СПОРТЫН "ДӨЛ-2023" ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын "ДӨЛ-2023" цогцолбор тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд нийт 1750 гаруй сурагчид, 30 гаруй багш, ажилчид, 250 гаруй төрийн албан хаагчид, 500 орчим эцэг эхчүүдийг хамруулсан өргөн цар хүрээтэй нөлөөллийн арга хэмжээ боллоо. Ерөнхий боловсролын сургуулиудын багш сурагчдын сэтгэл, зүтгэл,тэвчээр шингэсэн энэхүү тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа талархал илэрхийлье.
✅Тэмцээний гарааны өмнөх ажиллагаа 05 дугаар сарын 25-ны өдөр “Партизан”-ы талбайд “Жагсаалын үзүүлэх тоглолт”, “Гардан тулааны үзүүлэх тоглолт”, “Галын бэлтгэлийн норматив”, “Тасгийн захирагч”, “Асуулт хариулт”, “Эсээ” бичлэг, “Гэрийн даалгавар” гэсэн 7 төрлөөр зохион байгуулагдсан бол 05 дугаар сарын 26-ны өдөр 6 км замыг туулсан “Энхийн төлөө” марш гүйлт, гүйлтийн явцад “Гранат шидэлт”, “Буудлага”, “Тактикийн ажиллагаа”, “Эмнэлгийн норматив”, “Цэргийн байр зүй”, “Химийн норматив” гэсэн 6 цэг дээр өгөгдсөн дасгалыг хийж гүйцэтгэсэнээр явагдсан.
✅Тэмцээнд бүс бүсээсээ шалгарсан шигшээ 10 багийн тамирчид өрсөлдөж “Тэргүүн” байрыг П.Сэлэнгэ захиралтай Б.Тэмүүжин захирагчтай Мандал сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн "Сүлд" тасаг, “Дэд” байрыг С.Тулга захиралтай , Ж.Энх-Амгалан захирагчтай Мандал ЕБ-ын 3 дугаар сургуулийн "Хөх чоно" тасаг, “Гутгаар” байрыг Р.Цолмон захиралтай Г.Алтан-Эрдэнэ захирагчтай Мандал ЕБ-ын 5 дугаар сургуулийн "Билиг" тасаг, “Тусгай” байрыг Ц.Уранбодол захиралтай Б.Сансар захирагчтай “Сүлд” тасаг, “Тусгай” байрыг Н.Даваажаргал захирагчтай Сүхбаатар сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн “Шонхор” тасаг тус тус эзэллээ.
✅“ТАСГИЙН ЗАХИРАГЧ”-ийн төрөлд Сайхан сумын Номгон тосгоны ЕБ-ын сургуулийн М.Энхбат тасгийн захирагч,