9 ДҮГЭЭР САРД ХОЙД БҮСИЙН АЙМГУУДЫН СУРАГЧДЫН ДУНД ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
✅ОХУ-ын “Газопровод Союз Восток” ХХК-ны төлөөлөл манай аймагт ажиллаж, энэ үеэрээ Тужийн нарсанд мод тарьж “Тэрбум мод” хөдөлгөөнд хувь нэмрээ орууллаа. Тус аж ахуйн нэгжийн зүгээс Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр дээр олон нийтийн эдэлбэр газрыг моджуулах арга хэмжээнд 7 сая төгрөгийг зориулахаар хамтын ажиллагааны гэрээг үзэглэв.
✅“Газопровод Союз Восток” ХХК нь РЦНК буюу Оросын Шинжлэх Ухаан, Соёлын төвтэй хамтран ирэх 9 дүгээр сард Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв зэрэг хойд бүсийн аймгуудын сурагчдын дунд орос хэлний олимпиадыг Сэлэнгэ аймагт зохион байгуулахаар болсон бөгөөд шалгарсан сурагчдад 100 хувийн тэтгэлгээр ОХУ-д суралцах эрх олгохоор боллоо. Мөн Томск хотын Политехникийн Их Сургуульд инженер техникийн чиглэлээр, Красноярск хотын Их сургуульд ХАА-н чиглэлээр оюутан элсүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.