“Санхүүгийн зах зээл нээлттэй өдөрлөг” арга хэмжээ

✅Амралтын энэ өдөр аймгийн ЗДТГ-аас Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран иргэд олон нийт, зохицуулалтын байгууллагуудад зориулсан сургалт хэлэлцүүлэг, “Санхүүгийн зах зээл нээлттэй өдөрлөг” арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, даатгал, брокер, хувьцаат компаниуд, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцооны төв оролцон үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд танилцууллаа.