“УНШИХ /EGRA/ БА ТОО БОДОХ /EGMA/ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙН ХАРИЛЦАН ТУРШЛАГА СУДЛАХ, СУРАЛЦАХ” НЬ СЭДЭВТ АЙМГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН ЗӨВЛӨГӨӨН

✅Аймгийн түвшинд EGRA, EGMA арга зүйг хэрэгжүүлсэн сайн туршлагуудаас харилцан судлах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий “Унших /EGRA/ ба тоо бодох /EGMA/ чадварыг хөгжүүлэх арга зүйн харилцан туршлага судлах, суралцах” нь сэдэвт аймгийн бага ангийн багш нарын зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн 17 сум 6 тосгоны ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар болон бага боловсрол хариуцсан сургалтын менежерүүд, мэргэжилтнүүд нийт 420 хүн хамрагдаж байна.