СҮХБААТАР СУМ 4 ЭГНЭЭ ЗАМТАЙ БОЛНО

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний гол төвлөрөл бүхий одоогийн 2 эгнээ замыг 4 эгнээ болгон өргөтгөх ажил аймгийн төв Сүхбаатар суманд хийгдэнэ. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 1,4 тэрбум төгрөгөөр гурвалжингаас "Номин" буудлын хажуугийн гэрлэн дохионы уулзвар хүртэлх чиглэлд тавигдах 4 эгнээ замын гүйцэтгэгчээр “Жинчин гранд” компани ажиллах юм. Энэ хүрээнд замын трасс байрлаж байгаа объект, кабель, шугам зэргийг чөлөөлөх ажил хийгдэж байна. Мөн 4 эгнээ энэхүү замын ажлаас гадна замын хэсгийн шинэчлэлтийн ажил эхэлнэ. Тодруулбал уулзвар хүртэл 400 м газар цаашаа 10 давхарын уулзвар хүртэл 300 м, хойд замаар мөн адил "Баян" дэлгүүрийн уулзвар хүртэл нийт 1 км газар хучилт хийгдэнэ.