АЙМГИЙН ТӨВД БАРИГДАХ 50МБ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН СУУРЬ СУДАЛГААНЫ АЖЛУУД ХИЙГДСЭЭР БАЙНА
Сэлэнгэ аймгийн төвд баригдах 50МБ дулааны цахилгаан станцын суурь судалгааны ажлууд хийгдсээр байна. Аймгийн Засаг дарга тус станцын барилгын ажлыг хийж гүйцэтгэх төслийн багийнхан буюу ерөнхий инженер, усны инженер, байгаль экологийн инженер, тоног төхөөрөмжийн инженерүүдтэй уулзаж, барилга баригдах талбайд газрын төлөв байдалтай танилцаж, санал солилцлоо. Тус төслийн багийнхан энэ намар эхлүүлэн 2026 онд бүрэн хүлээлгэн өгөх боломжтой гэдгийг уулзалтын үеэр илэрхийллээ.