СЭЛЭНГЭ АЙМАГ ЦӨЛЖИЛТӨД ӨРТСӨН 154 МЯНГАН ГА ГАЗРАА ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ АШИГЛАН ОЙЖУУЛНА
МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг манлайлах үүрэгтэйгээр оролцож нийслэл хот, 21 аймгаа "Тарьц суулгац"-аар хангах үүргээ амжилттай гүйцэтгэн ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болоод “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж "Номгон Форести" ХХК-тай хамтран ажиллах тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурж, цөлжилтөд өртсөн 154680 га газарт дэвшилтэт технологи ашиглан ойжуулалт хийхээр боллоо.
Аймгийн Засаг даргын зүгээс дээрх талбайд ойжуулалт хийхэд Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газруудаас чанартай үр үрсэлгээ худалдан авах, 1000 га талбайд дан жимсний мод тарих, жимс, жимсгэнийн суулгац үржүүлгийн палантаци байгуулах зэрэг саналуудыг тавьж гэрээнд амжилттай тусгуулж чадлаа.