ХҮНСНИЙ НОГООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУДАЛДААГ 31 БАЙРШИЛД ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ
Нийслэлийн иргэдийг эрүүл, органик төмс, хүнсний ногоогоор хангах зорилго бүхий "Алтан намар-2023" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах цэг байршлууд тодорхой болжээ. Хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 31 байршилд зохион байгуулахаар болсон бөгөөд 11-р сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах ажээ. Дээрх үзэсгэлэн худалдаанд оролцохыг хүссэн иргэд, худалдаа эрхлэгчид хүсэлтээ дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст гаргах боломжтой юм байна.