"МОН-ИКС" ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Олон нийтэд бүтээлч сэтгэлгээ, инновацийн талаарх мэдлэг чадвар, соёлыг төлөвшүүлэх, орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэд, олон нийтийн оролцоотойгоор инноваци ашиглан шийдвэрлэх, санаачилгуудыг дэмжин урамшуулах, Монгол Улсад нийгмийн инновацийг хөгжүүлэх зорилготой "Мон-Икс" хөтөлбөр зарлагдсан байна.
Та бүхэн https://www.facebook.com/monx.mn хаягаар орж, орон нутгийн засаг захиргааны нэгж, байгууллага, иргэд, олон нийт, өөрийн хүрээлэлдээ мэдээллийг түгээн сурталчилж, энэхүү хөтөлбөрт идэвхтэй хамрагдана уу. Шинэ шинэлэг олон шийдлүүд гарна гэдэгт итгэлтэй байна.
Бүс, орон нутагт тулгамдаж буй асуудлыг инноваци ашиглан шийдвэрлэх хүсэлтэй бүх насны иргэд, аж ахуй нэгжүүд хэн бүхэн уг хөтөлбөрт хэн хамрагдах боломжтой.
Дараах https://mon-x.mn/# холбоосоор нэвтэрч:
- Mon-X хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл,
- Инноваци гэж юу вэ?,
- Дизайн сэтгэлгээ гэж юу вэ?,
- Тулгамдсан асуудлаа хэрхэн тодорхойлох,
- Санаа олох,
- Туршилтын загвар бүтээх, турших зэрэг гарын авлага, сургалтын мэдээллийг авах боломжтой.