ЕРӨӨ, ОРХОН, ШААМАР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН МУЛЯЖТАЙ БОЛЛОО
Манай аймгийн Ерөө, Орхон, Шаамар сумын Эрүүл мэндийн төвүүд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын тусламжаар муляжтай боллоо. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар аймгийнхаа сум, тосгон, өрхийн ЭМТ-үүдийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөрт хандан “Анхны тусламжийн сургалтыг иргэдэд хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл бичиж хүргүүлсэн эь дэмжигдэж эхний ээлжид Ерөө, Орхон, Шаамар сумын Эрүүл мэндийн төвүүд сургалтын хэрэглэгдэхүүн болох муляжтай болоод байна. Муляжтай болсноор иргэд хамт олон болон аж ахуйн нэгж байгууллагын ажилтан албан хаагчид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл, сургалт авах боломж бүрдэхээс гадна нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм.
Хамтарч ажилласан “Дэлхийн Зөн” Монгол ОУБ-ын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөрийн хамт олонд талархал илэрхийлье. “Дэлхийн Зөн” Монгол ОУБ-ын Сэлэнгэ Нэгдсэн Хөтөлбөр нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Шаамар сум (Дулаанхан тосгон), Баруунхараа, Орхон, Сант, Ерөө (Бугант тосгон), Хүдэр, Мандал (Хэрх, Түнхэл тосгон) Баянгол, Сайхан зэрэг 10 сум 4 тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг билээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.