МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ УРГАЦ ХУРААЛТЫН ЯВЖ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт байрлах “Сэлэнгэ тариа” ХХК-ийн тариан талбайд ажиллалаа. Тус компани 12 мянган га эргэлтийн талбайтай бөгөөд 1 га тутмаас 20-22 цн улаанбуудай болон үр тариа хураан авдаг бөгөөд бусад үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчидтэй хамтран ажиллаж, хураасан үр тариагаа нийлүүлдэг.“Сэлэнгэ тариа" ХХК нь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд олгосон бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, бүрэн автомажсан, 10,000 тонн хүчин чадалтай үр тариа хадгалах цогц үтрэм байгуулахаар ажиллаж байна.