МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Тэрээр Мандал сум дахь "АПУ Дэйри" компанийн бяслагны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан бол үргэлжлүүлэн Цагааннуур суманд очиж энэ жилийн ургацын төлөв байдалтай танилцах юм. Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "ХҮНСНИЙ ХАНГАМЖ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" үндэсний хөдөлгөөнд Сэлэнгэчүүд манлайлагч үүрэгтэйгээр оролцож байгаа билээ.