АНУ-ЫН ХААЯ-НЫ СУДАЛГААНЫ БАГИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Өнөөдөр АНУ-ын ХААЯ-ны судалгааны багийг аймгийн удирдлагын багийн зарим төлөөлөл хүлээн авч уулзан санал солилцлоо. Зочдын зүгээс Монгол Улсын хөдөө аж ахуйн гол бааз тариалангийн бүс нутагт зочилж ирсэндээ талархаж байгаагаа илэрхийлсэн. Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын үр тарианы тэн хагас, төмс хүнсний ногооны 30, байгалийн хадлангийн 20 хүртэлх хувийг дангаараа үйлдвэрлэдэг онцлогтой аймаг.Уулзалтаар хөдөө аж ахуйн бүс нутгийн үйлдвэрлэл, хөрсний үржил шим, эрчимжсэн аж ахуйн асуудлууд дээр талууд байр сууриа илэрхийлж харилцан ярилцлаа. Зочдын зүгээс АНУ-ын хөдөө аж ахуйн ололт, сайн туршлагаас орон нутгийн онцлогт тааруулан нэвтрүүлэх боломжтой гэдгийг илэрхийлж байв.